3.Хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулах, хууль сайжруулах
  • Байгууллагын ёс зүйн зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль, ёс зүйн дүрэм, Боловсролын ерөнхий хуулийн эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүргийн талаар брошур бэлтгэн нийт 80  хүнд тарааж хууль сурталчлах ажлыг зохион байгуулав.
  • Мөн дотуур байрын 42 эцэг, эхэд Боловсролын ерөнхий хуулийн сурагчийн болон эцэг, эх асран хамгаалагчийн эрх, үүргийг сурталчлан таниулах мэдээлэл, гарын авлага, брошур бэлтгэн хүргэв.
  • Ёс зүйн зөвлөлөөс багш бүрт байх  сайхан зан чанарыг санал асуулгаар тодруулж батламж гардуулан талархах, эерэг хандлага төлөвшүүлэх ажлыг санаачлан зохион байгуулав.
  • Нийт төрийн албан хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүн бүрээр судлуулах зорилгын хүрээнд “Хүрд эргүүлэх боломж” мөн “ Агшин”  нэвтрүүлгийг зохион байгуулж Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын  багш П.Нямдаваа тэргүүн байр, Сургуулийн өмнөх боловсролын багш М.Батням дэд байр, Ерөнхий боловсролын сургуулийн Түүх нийгмийн ухааны   багш Б.Төмөрбаатар гутгаар байрыг тус тус эзэллээ.  

 

2023-12-05 00:00:00