Багшийн туслахуудын дунд "Дадал хэвшил олгох" уралдаан

Богд сумын хүүхдийн цэцэрлэг нь анги бүлгүүдийн хүүхдүүдэд дадал хэвшил олгох зорилгоор багшийн туслахуудын  дунд “Дадал хэвшил” олгох хичээлийн уралдаан зохион байгууллаа. Үүнд 5 бүлгийн багшийн туслахууд идэвхитэй оролцож амжилттай зохион байгууллаа. Багшийн туслахууд  өөрийн сонгосон анги бүлэгтэй сонгосон хичээлээ зааж өрсөлдлөө.  Дадал  хэвшил олгох уралдаанд: Гар угаах дараалал, Усаа хайрлая, Шүдээ угаах, Хувцас эвхэх дараалал, Чихэрлэг зүйлээс татгалзая гэсэн 5 сэдвээс сонгон багшийн туслах нар өөрийн сугалсан ангидаа өөрийн сэдэвийн дагуу хичээл заалаа.  

2025-11-20 00:00:00