Багшийн туслахуудын дунд "Үлгэр багш" уралдаан зохион байгуулав.

Багш нарын хөгжлийг дэмжих төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Үлгэрч багш" уралдааныг бүлгийн туслах багш нарын дунд зохион байгуулав. 

          Үлгэрч багш уралдааныг шүүх комиссоор цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа, бүлгийн багш Б.Болортуяа, М.Батням, Б.Отгонзаяа, Х.Нямсүрэн, М.Билгүүнсаран нар  удирдамжын шалгуур үзүүлэлт, дүгнэх журмаар оноо өгч ажиллалаа.

           Багшийн туслахуудын дунд зохион байгуулсан Үлгэрч багш уралдааны ТЭРГҮҮН байрыг бэлтгэл “б” бүлгийн багшийн туслах Д.Гансувд эзэлж цалингийн 20%-иар мөн ДЭД байрыг бага бүлгийн багшийн туслах С.Отгонжаргал эзэлж цалингийн 15%-иар шагнагдаж, ГУТГААР байрыг бэлтгэл бүлгийн багшийн туслах Ц.Аззаяа эзэлж цалингийн 10%-иар шагнуулж тус тус байруудыг эзлэн амжилттай оролцлоо.

2025-11-20 00:00:00