Нэг хамт олон- Нэг сайн дурын ажил аянд нэгдэж оролцлоо.
Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулж буй "Нэг хамт олон-Нэг сайн дурын ажил" аянд Богд сумын Цэцэрлэгийн хамт олон нэгдэж байна. Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон  сумын 100 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд иргэдийн ундны усны эрүүл ахуйн шаардлагыг хангах, гадна орчныг тохижуулах ажлыг санаачилан хийлээ.
2025-04-14 18:55:50