БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД  СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЭГИЙН КАМЕР АШИГЛАЛТЫН ЖУРАМ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД  СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЭГИЙН КАМЕР

АШИГЛАЛТЫН ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

  1. Хүүхдийн цэцэрлэгийн гадаад орчин болон ажлын байранд явагдаж байгаа өдөр тутмын үйл ажиллагаа нь хууль тогтоомж, байгууллагын дотоод журам болон, холбогдох бусад хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих. Хүүхдийн эрх зөрчигдөх, сурч амьдрах орчинг аюулгүй, хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явагдахад энэхүү журмын зорилго оршино.

ХОЁР. Журмаар зохицуулах харилцаа

  1. Хүүхдийн цэцэрлэгийн ажлын байрны орчинд явагдаж буй дараах харилцаанд хяналтын камер \цаашид “камер” гэх\ хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. Үүнд:
  1. Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтан, хүүхдүүдийн үйл ажиллагаа хууль дүрэм, дотоод журамд нийцсэн эсэхэд хяналт тавих
  2. Хүүхдийн цэцэрлэгийн гадаад, дотоод орчинд албан харилцааны болон бусад зорилгоор нэвтэрсэн этгээдүүдийн үйлдэл, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дотоод журамд нийцсэн эсэхэд хяналт тавих
  3. Хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагааг хэвийн явагдах зорилгын хүрээнд аливаа санаатай болон санамсаргүйгээр үйлдсэн гэмт хэрэг, халдлага болон хууль бус бусад үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шаардлагатай арга хэмжээ авахтай холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулна.

ГУРАВ. Хяналтын төхөөрөмжийн төрөл

    1. Хяналтын камер нь техникийн үзүүлэлтийн шаардлага хангасан байна.
    2. Хяналтын төхөөрөмж нь тодорхой нэг төрлөөр хязгаарлагдахгүй бөгөөд журмын 1.1-д заасан зорилгыг хангах зорилтын хүрээнд техникийн дэвшилтэт бусад арга хэрэгслийг ашиглах боломжтой бөгөөд ашиглалтыг хуулиар зөвшөөрсөн байвал зохино.

ДӨРӨВ: Төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ

  1. Хяналтын камерийн ашиглалт үйлчилгээг эрхлэгч арга зүйч нар хариуцна.

        4.2.   Мэдээлэл технологийн багш нь хяналтын төхөөрөмжийн найдвартай, хэвийн ажиллагааг хариуцах үүргийг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ, программ хангамжийн хөгжүүлэлтийг техникийн тодорхойлолтод заасан хугацаанд тогтмол хийж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллага эсвэл этгээдээр гүицэтгүүлнэ.

       

4.3.Хяналтын төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ холбоотой зардлыг байгууллагын төсөвт суулган батлууж, ашиглалт үйлчилгээний зардлын зарцуулалтыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэнэ.

 

ТАВ. ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЛИЙН

САНГИЙН АШИГЛАЛТ, ХАНДАХ ЭРХ

Хяналтын төхөөрөмжийн мэдээллийн сан нь байгууллагын нууцын зэрэглэл бүхий мэдээлэлд хамаарна.

  1. Хяналтын төхөөрөмжийн мэдээллийн сангийн мэдээллийг Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүд , шаарлагатай тохиолдолд камер шүүж, хяналтын байгууллагын зөвшөөрлөөр дараах тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор ашиглаж болно. Үүнд:
  1. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл үйл, ажиллагаа хийгдсэн,
  2.  Цэцэрлэгийн орчинд бусдын болон хүүхдийн эрх зөрчигдсөн хэрэг                 зөрчил, халдлага гарсан,
  3. Цэцэрлэгийн эд аж ахуй эвдэж хэмхэлсэн, хулгайд алдсан болон бусад
  1. Хуулиар олгогдсон эрх, байгууллагын дотоод журам зөрчигдсөн
  2. Хувь хүний нууцад хамаарах мэдээллийг эрх бүхий байгууллага, үндэслэл бүхий шаардлага хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд ашиглах, задруулахыг хориглоно.
  3. Камер шүүсэн, дэвтрийг хөтлөж тухай бүрт нь хяналт тавьж зөвлөн туслаж ажиллана.

ЗУРГАА. КАМЕРИЙН БАЙРШИЛ, ХЯНАЛТ ТАВИХ БАЙРШИЛ

  1. Камерийн байршлийг хавсралт №-2т зааснаар суурилуулж тохируулна. Давхар бүрийн коридор, урлагийн зал, 5-н бүлгийн унтлагын өрөө, анги, гал тогоо болон гадаа талбайд хяналтын камер суурилуулж тавьсан.
  2. Камерийн хяналтын дэлгэцийг эрхлэгчийн өрөөнд суурилуулж тохируулан хяналтыг тавина.

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

  1. Энэхүү журмыг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд байгууллагын дотоод журам болон холбогдох бусад журамд заасны дагуу буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ.
2024-12-01 00:00:00