“Шилдэг илтгэл ” шалгаруулах уралдааны  тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

 

2024 оны 11 дугаар сарын 04                                                                                                                                                                                                   Хориулт                                             

Шилдэг илтгэл шалгаруулах уралдааны  тухай

Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн багш  нарын дунд Шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг  Судалгаанд тулгуурласан үр дүнгээр харилцан туршлага хуваалцах нөхцлийг бүрдүүлэх, багш удирдах ажилтны судалгаа шинжилгээ хийх чадварыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор амжилттай зохион байгуулалаа. Энэхүү илтгэлийн уралдаанд бүлгийн багш нар, хөгжмийн багш, хувилбарт сургалтын багш, арга зүйч нар хоёр, хоёроороо баг болж оролцлоо.

Хөгжмийн багш С.Мөнхжаргал, Бүлгийн багш Х.Нямсүрэн нар Тоглоомын аргад суурилан хүүхдийг хөгжүүлэх нь сэдвээр илтгэл бичиж бусад багш нартаа илтгэлээ танилцуулав. Энэхүү илтгэлийн бүтэц, илтгэгчийн илтгэж байгаа байдал зэрэг нь бусад багш нар санаа авч цаашдаа илтгэх чадвар дээр анхаарах,  суралцах сайн давуу талтай мөн тоглоомоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, тоглоомын аргуудаас оновчтой сонгон авч сургалт үйл ажиллагаандаа ашиглах шинэлэг санаануудыг тусгаж өгсөн илтгэл байлаа.

Бүлгийн багш Б.Отгонзаяа, Б.Болортуяа нар хамтран Хүүхдийн баруун зүүн тархийг хөгжүүлэх дасгалуудыг сургалт үйл ажиллагаандаа оновчтойгоор сонгож хэрэглэх нь сэвдээр илтгэл бичиж бусад багш нартаа илтгэлээ танилцуулав. Энэхүү илтгэл нь бусад илтгэлүүдээс давуу талтай зүйл нь

Судалгааны мэдээлэл цуглуулж боловсруулсан байдал нь маш сайн хүүхдийн насны онцлог тохируулан дасгал даалгавруудыг сонгон үр дүнтэйгээр ашиглаж, хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлэх давуу талтай бусад багш нар илтгэлээс санаа авч сургалт үйл ажиллагаандаа дасгал даалгавруудыг ашиглаж хэрэгжүүлж болохуйцаар оновчтой илтгэлийг бэлтгэн тавьсан байлаа.

Бүлгийн багш А.Буянтогтох, М.Батням нар хамтран ᠋᠋᠋Хүүхдийн хөгжилд тоглоомын нөлөө сэдвээр илтгэл бичиж танилцуулав. Хоёр багш илтгэлийнхээ бүтэцийн дагуу илтгэлээ бичиж, илтгэх ур чадвар, Асуудлыг шийдвэрлэх арга, аргачлалыг сонгосон байдал, Онолтой уялдсан байдал зэрэг нь бусад илтгэлүүдээс онцлог талтай байлаа. Энэхүү илтгэлээрээ дамжуулан тоглоомын тухай ойлголт, тоглоомын төрөл,ангилал, тоглоомын үүрэг, ач холбогдол зэргийг илтгэлийнхээ үндсэн хэсэг тусган өгсөн, Монгол үндэсний тоглоомын онцлог харуулсан монгол ардын тоглоом наадгай дундаас шагайн наадгай нь хүүхдэд хамгийн тохиромжтой бас үр өгөөжтэй тоглоом юм. Учир нь олдоц элбэг бөгөөд энэ тоглоомонд мөнгө үрэх шаардлагагүй, шагай нь элдэв химийн бодисгүй эко тоглоом, шагайгаар шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, 4 бэрх, бөгцөг няслах, шагай харвах, морь уралдуулах гэх мэтчилэн маш олон төрлийн тоглоом тоглож болдог.Шагай тоглосноор хүүхдийн сэтгэхүй хөгжих, хараа сайжрах,сууж сурах,тэсвэр хатуужилтай болох,хожиж хожигдож сурах, арга ухаан нэмэгдэх, ахмад хүнд хүндлэл үзүүлж сурах, өөрийг ээлжийг хүлээж сурах, авхаалж самбаа хурд нэмэгдэх, гарын ур дүй сайжирах, хүүхдийг дэг журамтай болгох, нэг байрнаас хөдлөлгүй ижлээр буусан шагайг гарын эвээр няслах зэрэг олон чадварыг ганц шагайн наадгайнаас суралцах боломжтой гэдгийг илтгэлтээ тусгаж баримт нотолгоонд суурилсан илтгэлийг хамтран бэлтгэж илтгэлээ.

  1. Арга зүйч М.Сарантуяа, хувилбарт сургалтын багш М.Билгүүнсаран нар хамтран Монгол үндэсний тоглоом Гогцоо наадам-аар хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих нь сэвдээр илтгэл бичиж танилцуулав.Энэхүү илтгэлээ 2 багш хамтран илтгэлд тавигдах шаардлагын дагуу бичиж, Илтгэлийн хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлага нийцүүлэн онолын хэсэг, судалгааны хэсэг, хавсралт зэргийг хавсаргасан байна. Илтгэлийн онцлог давуу талуудаас дурдвал Сэдэв сонголт оновчтой, илтгэгчийн илтгэх чадвар сайн, илтгэл нь бүтцийн дагуу бичигдсэн монгол уламжлалт наадмаар дамжуулан хүүхдийн танин мэдэхүйн чавдар хөгжлийг дэмжих онцлогтой судалгаа шинжилгээнд суурилсан илтгэлийг бичиж  танилцуулав.

Шүүгчдийн оноогоор Илтгэлийн уралдаанд:

 М.Сарантуяа, М.Билгүүнсаран нар тэргүүн байрт шалгарч цалингийн  25%

 Багш А.Буянтогтох, М.Батням нар дэд байрт шалгарч цалингийн 20 % тус тус шагнуулав.

2024-11-04 00:00:00