“Миний туршлага ” шалгаруулах уралдааны  тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

 

2024 оны 11 дугаар сарын 04                                                                                                                                                                                                                             Хориулт                                            

Миний туршлага шалгаруулах уралдааны  тухай

Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нар болон багшийн туслах нарын дунд Миний туршлага уралдааныг  ажлын туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх хамтран суралцах зорилготойгоор зохион байгуулав. Энэхүү уралдаанд бүлгийн багш нар, хөгжмийн багш, багшийн туслах нарын дунд тус бүр  мэргэжлийн онцлогт тохируулан шалгуур үзүүлэлтийг боловсруулан уралдааныг зохион байгуулалаа

  1. Миний туршлага Бүлгийн багш нарын дунд дараах  6 шалгуур үзүүлэлтийн дагуу уралдааныг зарлав.
  • Бүлгийн багш нар өөрийн ажлын туршлагаа 10-15 минутын PPD бэлтгэж танилцуулах
  • Сургалт үйл ажиллагаандаа хэрэглэж буй оновчтой хэрэглэгдэхүүнээ бусдад танилцуулах, үзэсгэлэн гаргах
  • Сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй сургалтын аргуудаас бусдад танилцуулах
  • Багш нар, багшийн туслах нар шинээр санаачлан ажиллаж буй ажлуудаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх
  • Бүлгийн багш нар хүүхэд хөгжүүлж буй ажлын туршлагаа  бусад багш
  • нартаа түгээх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүлгийн багш нар өөрийн ажлын туршлагаар PPD бэлтгэн өөрийн ажилдаа хэрэгжүүлж, хэвшүүлж буй онцлог ажлууд болон хүүхэд хөгжүүлж буй онцлог ажлууд, сургалт үйл ажиллагаандаа ашиглаж буй үзүүлэн тарааж өгөх матерал, хэрэглэгдэхүүн зэргээ бусад багш нартаа  танилцуулан туршлагаа хуваалцлаа. Тухайлбал хөгжмийн багш С.Мөнхжаргал Хөгжмийн сургалт үйл ажиллагаандаа ашиглаж буй эгшгийн урт, урт богиныг тэмдэглэх зурган карт, Бүлгийн багш Б.Болортуяа багш хүүхдийн бүтээлч байдлыг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүнүүд, Багш Б.Отгонзаяа хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих төрөл бүрийн хэрэглэгдэхүүний багц, Багш А.Буянтогтох хүүхдийн дүрслэн урлах, цэвэр нямбай будах арга аргачлал бүхий хэрэглэгдэрүүн, будах материалыг зөв сонгож хэрэглэх, Багш М.Батням хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн Багш Х.Нямсүрэн Хүүхдийг байгаль нийгмийн орчинтой танилцуулах, зурган картыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ашиглах ахиц амжилтыг тэмдэглэн хөтлөх зэрэг туршлагууд нь бусад багш нартаагаа хамтран, харилцан бие биенээсээ суралцах боломжтой сургалт үйл ажиллагааны интеграцлал хийж болохуйц онцлог туршлагууд байлаа.

  1. Цэцэрлэгийн багшийн туслах нарын дунд дараах 3 шалгуур үзүүлэлтийн дагуу Миний туршлага уралдааныг амжилттай зохион  байгуулалаа
  • Багшийн туслахууд өөрийн ажлын туршлагаа бусад багш нартаа тайлагнан  танилцуулах \ажлын байран дээрээ\
  • Багш нар, багшийн туслах нар шинээр санаачлан ажиллаж буй ажлуудаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх
  • Багшийн туслах нар гарын доорх материал ашиглан хийсэн сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргах

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багшийн туслах С.Отгонжаргал гарын доорх материал ашиглан хийсэн хэрэглэгдэхүүнээбусад багш нартаа хэрхэн ашиглаж болох талаар тайлбарлаж байгаа нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багшийн туслах Д.Гансувдын нарын доорх материалаар хийсэн хэрэглэгдэхүүн

 

 

 

Багшийн туслах нар гарын доорх материал ашиглан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх үлгэр, зурган картууд, хүүхдэд өдөр тутмын дадал хэвшил эзэмшүүлэх хувцас өмсөх тайлах дадал эзжмшүүлэх картууд, гарын жижиг булчин хөгжүүлэх наах, үдэх хэрэглэгдэхүүнийг төрөл бүрээр, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх дасгал даалгавар зэргийг бүлэг бүлгийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хүүхэд нэг бүрт хүртээмжтэй байдлаар хийж бэлгэсэн байлаа. Цэцэрлэгийн заах аргын нэгдлээс зохион байгуулсан:

Миний туршлага уралдаанд багш нарын төрөлд:

Тэргүүн байр Дунд бүлгийн багш Б.Отгонзаяа

Дэд байр Хөгжмийн багш С.Мөнхжаргал

Багшийн туслах нарын дунд зохион байгуулсан Миний туршлага уралдаанд Тэргүүн байр: Багшийн туслах С.Отгонжаргал

Дэд байр: Багшийн туслах Л.Бурмаа нар тус тус шалгарлаа.

Энэхүү Миний туршлага уралдаан зорилгоо хангасан багш нар, багшийн туслах нар бусдаасаа суралцсан, өөрийн хийсэн ажлаа бусдаа түгээн дэлгэрүүлсэн шинэ санаа шинэлэг ажлуудыг хийсэн үр дүнтэй ажил боллоо.

2024-11-04 00:00:00