“Сайн хичээл үйл ажиллагаа ” шалгаруулах уралдааны  тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

 

2024 оны 10 дугаар сарын 23                                                                             Хориулт                                            

Сайн хичээл үйл ажиллагаа шалгаруулах

уралдааны  тухай

Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш  нарын дунд заах аргын нэгдлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Сайн хичээл үйл ажиллагаа шалгаруулах уралдааныг зарлаж багш  нар хамтарч сургалт үйл ажиллагааг хүүхдүүдэд үр дүнтэй зохион байгуулах мэдлэг, чадврыг эзэмшүүлэх, багшийн заах арга зүй, багшлах эв дүй, сургалт үйл ажиллагааг сонирхолтой, бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэх зорилготой уралдааныг зохион байгууллалаа.

Энэхүү уралдаанд 5 бүлгийн багш нар, хөгжмийн багшийн дунд зохион байгуулсан ба дараах 5 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж дүгнэлээ.

  • Нэгж хичээлийн хөтөлбөр
  • Агуулга, эзэмшүүлж буй чадвар
  • Хүүхдийн нас сэтгэхүй онцлогт тохирсон дахин ашиглагдах боломжтой сургалтын хэрэглэгдэхүүн
  • Шинэлэг арга зүй
  • Хоёр багшийн хамтын үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжмийн багш С.Мөнхжаргал, Бүлгийн багш Б.Отгонзаяа нар Хөгжим-ийн сургалт үйл ажиллагаагаар хамтран сургалт үйл ажиллагааг зохион байгуулав Энэхүү сургалт үйл ажиллагаагаар дамжуулан Хүүхдүүдэд хүнсний ногоо идэж хэрэглэснээр бие эрүүл, чийрэг, эрдэмтэй хүн болохыг ойлгуулж, Ногоотой шөл хоолыг хийхэд орох хүнсний ногооны онцлог шинж чанарыг мэдэх таниулах, нэрлүүлэх, үгийн нөөцийг нэмэгдүүлэн, шинэ дуу сурах зорилттой сургалт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж сургалт үйл ажиллагааны хоорондын интеграцлал хийж хүүхдүүдийн сонирхолыг татсан үр дүнтэй, сургалтын идэвхитэй аргуудыг хослуулан хэрэглэсэн сургалт үйл ажиллагааг заалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүлгийн багш Б.Болортуяа, Х.Нямсүрэн нар Математикийн энгийн төсөөлөл сургалт үйл ажиллагаагаар Бэлтгэл Б бүлэгт сургалт үйл ажиллагааг заалаа. Энэхүү сургалт үйл ажиллагаагаараа хүүхдүүдэд 1-10 хүртлэх тоог оноож тоолох, цифр таниулах чадварыг бататгаж, тэгш ба сондгой тоог таниулж сургалтын идэвхитэй аргууд ашиглан хүүхдүүдэд дасгал даалгавар гүйцэтгүүлэн сонирхолтой сургалт үйл ажиллагааг хамтран заав.Хоёр багшийн заах арга зүй, хүүхдүүдийг идэвхижүүлэх аман үнэлгээг маш сайн хэрэглэжсургалтын шинэлэг аргазүйг хэрэглэсэн үр дүнтэй сургалт үйл ажиллагааг хамтран зохион байгууллалаа

.

 

 

 

 

Багш А.Буянтогтох, М.Батням нар Ахлах бүлэгт Математикийн энгийн төсөөлөл сургалтын чиглэлээр Тоог оноож тоолох, цифр таниулах, дүрс ялгаж таниулах зорилготой сургалт үйл ажиллагааг сургалтын тайлбарлан таниулах, харьцуулан жиших, үзүүлэн таниулах, урамшуулах аргуудыг ашиглан сургалт үйл ажиллагааг зохион байгуулав. Хоёр багш хамтран сургалт үйл ажиллагаандаа цахим үзүүлэнг бэлтгэн сургалт үйл ажиллагаандаа ашиглаж байгаа давуу талтай, хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан үр дүнтэй сургалт үйл ажиллагаа болсон гэж бусад багш нар үнэлж дүгнэж байна. Цэцэрлэгийн арга зүйч, хөгжмийн багш,бүлгийн багш нар бусад багш нарынхаа сургалт үйл ажиллагаанд сууж хэлэлцүүлэг хийлээ.Хэлэлцүүлэгт сургалт үйл ажиллагааны шинэлэг арга зүйг оновчтой хэрэглэсэн, сургалт үйл ажиллагааны хоорондын интеграцлал, сургалт үйл ажиллагаанд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн,багшийн өөрийн заах арга зүйгээ хэрхэн сайжруулан хүүхдэд хүртээмжтэй, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан дахин ашиглагдах боломжтой сургалт үйл ажиллагааны интеграцлалтай хэрэглэгдэхүүн бэлтгэн ашиглах талаар хэлэлцүүлэг хийж багш нар өдөр тутмын үйл  ажиллагаанд хэрэглэж буй сургалтын хэрэглэгдэхүүнээ бусад багш нартаа үзүүлэн хэлэлцүүлэг хийж бусад багш нараасаа туршлагаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгууллалаа. Энэхүү  Сайн хичээл үйл ажиллагаа шалгаруулах уралдаанд:

Тэргүүн байр: Хөгжмийн багш С.Мөнхжаргал, дунд бүлгийн багш Б.Отгонзаяа  Хөгжим сургалт үйл ажиллагаа

Дэд байр: Бэлтгэл Б бүлгийн багш Б.Болортуяа, бага бүлгийн багш Х.Нямсүрэн  нар Математикийн энгийн төсөөлөл сургалт үйл ажиллагаагаар бэлтгэн зааж, хамтран оролцож тус тус шалгарлаа.

2024-10-23 00:00:00