“Багш солилцоо” хөтөлбөрийн тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

2023 оны 10 дугаар сарын 26                                                                          Хориулт

Багш солилцоо хөтөлбөрийн тухай

 

 Боловсрол шинжлэх ухааны газрын дарга цэцэрлэгийн эрхлэгчийн хооронд 2023 онд боловсролын салбарын чиг үүргийг хэрэгжүүлэн хамтран ажиллах гэрээнд тусгагдсан  Багш солилцоо шалгуур үзүүлэлтийн хүрээнд Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон Баянхонгор аймгийн төвийн 5-р цэцэрлэгийн багш С.Дэчмаа манай цэцэрлэгийн дунд бүлгийн багш А.Буянтогтох нар Багш солилцоо-гоор 3 өдрийн турш тухайн цэцэрлэг дээр ажиллалаа.

Энэ арга хэмжээний хүрээнд манай цэцэрлэгт ирж ажилласан 5-р цэцэрлэгийн багш С.Дэчмаа  цэцэрлэгийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн хамт олонтой танилцан дараа нь өөрийн ажиллах бүлгийн хүүхдүүдтэй танилцаж өдрийн дэглэмийн дагуу сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.

Ахлах бүлэгт Математикийн энгийн төсөөлөл сургалтын чиглэлээр Оноож тоолох

Цифрт тохируулан харгалзуулах дасгал даалгаврыг ажиллуулан сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.

2023-10-26 00:00:00