“Ахмад багшаа сонсъё” зөвлөх үйлчилгээний тухай

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ

ИЛТГЭХ ХУУДАС

2023 оны 10 дугаар сарын 26                                                                            ХориултАхмад багшаа сонсъё зөвлөх

үйлчилгээний тухай

 

 Боловсрол шинжлэх ухааны газрын дарга цэцэрлэгийн эрхлэгчийн хооронд 2023 онд боловсролын салбарын чиг үүргийг хэрэгжүүлэн хамтран ажиллах гэрээнд тусгагдсан  Ахмад багшийн зөвлөх үйлчилгээшалгуур үзүүлэлтийн хүрээнд Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтнээр олон жил ажилласан ахмад багш Б.Оюунгэрэл багшийг урьж Ахмад багшаа сонсъёарга хэмжээг 2 өдрийн туршид мэргэжил арга зүйн зөвөлгөөг авч ажиллалаа.

Энэ арга хэмжээний хүрээнд ахмад багш Б.Оюунгэрэл цэцэрлэгийн багш нар багшийн туслах, цэцэрлэгийн эмч нарт  Эрүүл мэндийн боловсрол сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг болох зорилгоор багш нарт зориулсан гарын авлагын агуулга:

  1. Аюулгүй байдал, анхны тусламж ба эрүүл мэнд
  2. Зохистой хооллолт ба эрүүл мэнд
  3. Хувийн ариун цэвэр ба эрүүл мэнд
  4. Сэтгэцийн эрүүл мэнд ба эрүүл хөгжил
  5. Хорт зуршил ба эрүүл мэнд
  6. Хүүхдийн хувийн аюулгүй байдал ба эрүүл мэнд агуулгаар  “Эрүүл мэндийн боловсрол-сургуулийн өмнөх боловсрол” сургалтыг зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

Цэцэрлэгийн багш ажилчдад Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхүй буюу өөртөө итгэх итгэл  сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтын хүрээнд багш ажилчид өөртөө итгэх итгэлийн сорил судалгаа, хувийн хүний swot шинэжилгээ, намайг тодорхойлох 10 зүйл, өнгөрсөнд гаргасан амжилтууд, зэргээр өөрийгээ үнэлж дүгнэлээ. Мөн хувь хүний зан төлөвийн сорил өгсөн маш сонирхолтой байлаа.

          Ахмад  багш Б.Оюунгэрэл хүүхдийн цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан Бидний чиг хандлага сургалтыг зохион байгуулав. Энэхүү сургалтад 5 бүлгийн давхардсан тоогоор 51 эцэг эхчүүд хамрагдлаа. “Хүүхдэд эзэмшсэн чадварыг, дадал, зан үйл болгох”, бие, сэтгэл эрүүл,   сурч мэдэх хүсэл, эрмэлзлэлээр дүүрэн,  өөртөө итгэлтэй,  бусдыг хайрлаж өөрийгөө илэрхийлдэг,  нийгэм, болон бусадтай  зохицон амьдрах чадвартай,  Өөрийгөө хөгжүүлдэг, бүтээлчээр асуудалд ханддаг бэрхшээлийг даван туулах чадвартай  эх орондоо хайртай иргэн болгон төлөвшүүлэх зэрэг орчин үеийн хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх сурч боловсроход эцэг эхчүүдийн үүрэг оролцоо талаарх мэдлэг мэдээлэл авсан үр дүнтэй сургалт зохион байгуулсанд талархаж байлаа.

 

                                              

 

 

 

                   “Ахмад багшаа сонсъё зөвлөх үйлчилгээний хүрээнд зохион байгуулсан багш нар, хамт олон, эцэг эхчүүдэд зориулсан сургалт,  багш нарт мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, өөрийн ажлын арвин туршлагааас хуваалцсан ахмад багш Б.Оюунгэрэл багшдаа баярлаж талархлаа.

2023-10-26 00:00:00