БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН  "СҮҮ ХӨТӨЛБӨР"

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН 

"СҮҮ ХӨТӨЛБӨР"

 

2025 оны 01сарын15ны                                                                                      Хориулт

Баянхонгор аймгийн Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн “Сүү хөтөлбөр”-ийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Хүүхдэд сүү өгснөөр нэг өдрийн амин дэмүүд болох Кальци, Витамин D, Уураг, Фосфор, Магниг сүүнээс  авдаг байна.

Уг хөтөлбөрийг манай цэцэрлэгийн  нийт 5 бүлгийн 181 хүүхдийг тогтмол хамруулан уулгаж байна.Энэ хөтөлбөрийн хүрээнд анги бүр сүү уух аягатай болсон.Нэг удаа 120 грамм сүүг уулгаж байна.

Бүлэг бүр  7 хоног бүрийн 3 өдөрт сүү өгөн ажиллалаа манай цэцэрлэгийн онцлого нь шимийн сүүг  хөөрүүлэн тогтмол хэрэглэж байна. Мөн үйлдвэрийн 3,2%-ийн тослогоор дээш үйлдвэрийн сүүг хүүхдүүдэд өгч байна.

  Бусад өдрүүдэд нь ааруулын шүүс, аарц, хярам, тарагыг тогтмол өгч ажиллаж байна.Ингэснээр

-Ясны сийрэгжилээс сэргийлнэ.

-Шүд хорхойтохоос урьдчилан сэргийлнэ.

-Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжинэ.

-Ходоодны өвчнийг намдаана.

-Элэг хамгаална.

-Биеэс хорт бодисыг гадагшлуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025-01-15 00:00:00