БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХЭЛ ЯРИА СУРАЛЦАХУЙН ЧИГЛЭЛИЙН МИНИ ОЛИМПИАД” ТЭМЦЭЭН

БОГД СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН  “ХЭЛ ЯРИА СУРАЛЦАХУЙН ЧИГЛЭЛИЙН МИНИ ОЛИМПИАД” ТЭМЦЭЭН

Илтгэх хуудас

2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр                                                              Хориулт

Богд сумын хүүхдийн цэцэрлэгийн байгууллага сурталчлах сарын аяны хүрээнд нийт 5 бүлгийн дунд насны ангилалтай “ХЭЛ ЯРИА СУРАЛЦАХУЙН ЧИГЛЭЛИЙН МИНИ ОЛИМПИАД” тэмцээн зохион байгуулагдлаа. Цэцэрлэгийн нийт 5 бүлгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж Дунд бүлгийн 3 настай хүүхдүүдийн чадварт тохируулан 3 шалгуурын дагуу тэмцээнийг зохион явууллаа.

Зорилго: 

  • Хүүхдүүдийн хэл яриа, бүтэн өгүүлбэрээрярих, өөрийнхөө санаа бодлоо багш болон найз нөхөддөө чалаатэй илэрхийлэх, зургаар хурдан уншиж сурах чадваруудыг эзэмшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: 5 бүлгийн хүүхдүүд оролцоно.

Хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 03 ны өдөр өөрийн анги танхимд зохион байгуулагдана.

Шалгуур үзүүлэлт:

  • Өөрийгөө танилцуулах
  • Миниутын уншлага
  • Зураг харж тайлбарлан ярих

Шалгаруулах журам

  • Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэрэглэгдэхүүнийг бэтгэн оролцоно.
  • Шалгуур бүр дээр 1-3 оноог өгч дүгнэнэ.

Шагналын сан:1,2,3-дугаар байр эзлүүлэн өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

Ивээн тэтгэгч: 6-р багийн иргэн хувиараа хөдөлмөр эрхлэгч Золбаярын гэр бүл

Тэмцээний шүүгч: Арга зүйч,бүлгийн багш нар

Дунд бүлгийн нийт өнөөдрийн ирсэн 25 хүүхэд хэл яриа суралцахуйн чиглэлийн мини олимпиадад оролцлоо. Удирдамжид заасны дагуу 1-с 3 оноогоор дүгнэн оролцлоо. Хүүхэд бүрийг нэг нэгээр суулган  дээрх 3 шалгуурын дагуу   хүүхдүүдийн насны онцлог, сэтгэхүйд тохируулан сургалтын хэрэглэгдэхүүн болон зурагт үзүүлэн бэлтгэн оролцлоо. Бүлгийн хүүхдүүдийн нийлбэр оноогоор 1,2,3- байрыг эзлүүлэн оролцлоо. Бүлгийн хүүхдүүдийн онооны нэгдсэн хүснэгтийг хавсралтаар орууллаа. Бүлгийн хүүхдүүдийн онооны хүснэгтээр байр эзлүүлэхэд дунд бүлгийн сурагч Б.Билэгдэмбэрэл, Н.Маргад-Үжин нар оноогоор тэнцсэн тул 2ш хүүхдийг 3 дугаар байр эзлүүллээ. Дараах хүүхдүүд 1,2,3-р байрыг эзэллээ.Үүнд:

1-р байрыг Сандагдорж овогтой Гэгээ 9 оноогоор

2-р байрыг Цэнд овогтой Номинсолонго 8,5 оноогоор

3-р байрыг Батсүх овогтой Билэгдэмбэрэл 8,4 оноогоор

3-р байрыг Нэмэхбаяр овогтой Маргад-Үжин 8,4 оноогоор тус тус байрыг эзлэн оролцлоо.

“ХЭЛ ЯРИА СУРАЛЦАХУЙН ЧИГЛЭЛИЙН МИНИ ОЛИМПИАД” –д явагдаж буй үйл явцаас

2024-12-05 00:00:00