Богд сумын Эрүүл мэндийн төвийг анхны эрхлэгч эмч С.Дэндэв агсны нэрэмжит болголоо.

Баянхонгор аймгийн Богд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17/16 тогтоолоор Богд сумын Эрүүл мэндийн төвийг их эмчийн салбарын анхны эрхлэгч, их  эмч Сэрээтэрийн Дэндэв агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн билээ. Богд сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан  2025 оны  07 дугаар сарын 21-ын өдөр буурал эмчийн дурсгалын хөшөө залах, нээлтийн үйл ажиллагааны хүндэтгэлийн ёслолд сумын Засаг захиргааны нэгж, удирдлагууд, Эрүүл мэндийн төвийн хамт олон, хамт ажиллаж байсан үе үеийн ахмад эмч, сувилагч, түүний үр хүүхдүүд, ач, зээ , нутгийн иргэд оролцож амжилттай зохион байгууллаа.

2025-09-12 12:34:55