"ЭРҮҮЛ ШҮД АРГА ХЭМЖЭЭ" -ИЙ ХҮРЭЭНД ШҮДНИЙ ЭМЧ ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ.

Улаанбаатар хотын "Фтор Дент" шүдний эмнэлгийн эмч 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ныг дуусталх хугацаанд ажиллаж СӨБ болон ЕБС-ийн хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ.Үзлэгт 74 хүүхэд хамрагдсанаас анхны үзлэгт-67, давтан үзлэгт 7 хүүхэд хамрагдсан байна.Хүйсээр авч үзвэл:эрэгтэй-28, эмэгтэй 46 хүүхдийн нийт 225 шүдийг эмчлэн эрүүлжүүлсэн байна.Байнгын шүдний цоорол 115 буюу 51.1%, сүүн шүдний цоорол-51 буюу 22.6%-ийг эзэлж байна.Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн шүдийг өдөрт 3 удаа 24/3 заавал угааж хэвшүүлээрэй. 

2025-05-16 11:07:51