СУМЫН ТӨВИЙН ОРЧИНД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

Сумын төвийн орчимд болон төрийн байгууллагуудын гадна орчинд эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг  Засаг даргын Захирамжаар байгуулагдаж, 2026 оны 09 дүгээр сарын 03-ны  өдөр ажиллалаа. Ажлын хэсэг нь сумын төвийн ойролцоох газрууд нийтийн эзэмшлийн гудамж талбай, голын ай сав газрууд, Сургууль, Цэцэрлэг, шинээр баригдаж байгаа Дотуур байр, Орон сууцны барилга, худалдааны газрууд, Цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайн орчимд хяналт шалгалт хийж, аюулгүй байдлыг хангуулах талаар заавар зөвлөмж өгч, төрийн байгууллагуудын гадна талын эрсдэлийг тогтоох, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгууллаа. 

Шигнээр баригдаж буй барилгын  бохирын цооног руу хүүхэд унах шөнийн цагаар машин мотоциклтэй зорчигч цооног руу орох эрсдэл байгаа тул барилгын ажлыг хариуцан ажиллаж байгаа даамалд дээрх газруудад анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулж, ойролцоох замыг хаах зэрэг ажлыг гүйцэтгэхийг анхаарууллаа.

Буулгаж байгаа хуучин дотуур байрын барилгын дээврийн төмөр, хадаастай үзүүртэй модыг эмх цэгцгүй хураасан талаар  сургуулийн бага ангийн хүүхдүүдэд сургалт мэдээлэл өгөх талаар сургуулийн захирал Л.Бумтэрмаа, барилгын ажил хариуцан гүйцэтгүүлж байгаа даамал нарт, унасан нурсан хашааг босгож бэхлэх,  гэрэл цахилгааны утасны ил задгай хэсгийг эздээр далдлуулах талаар багийн Засаг дарга нарт, харагдах орчин хязгаарлагдмал Т.Буяндэлгэр, Ц.Эрдэнэбаяр нарын хашааны өнцөгт хаалт, тэмдэглэгээ байршуулахыг Хэсгийн төлөөлөгч Э.Балжиннямд, Цэцэрлэгийн цэвэрлэгээний бодисыг хүүхэд хүрэхээргүй байршуулах, хуучин модон тоглоомын будаг халцарч хагаран үзүүр ирмэг үүссэн, өргөс сэлтэс гарсан нь хүүхдийн хөл гар болон биед өргөс сэлтэс, будагны үзүүр ирмэг орох эрсдэл байна гэж үзэн, дээрх эрсдэлийг  хусч зүлгэн шинээр будах ажлыг цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяад  анхаарууллаа. 

            Цаашид анхаарах, авах арга хэмжээ:

  -Голын усны эргүүлэг цүнхээлтэй газар болох явган хүний гүүрний хойд урд хэсэгт анхааруулах тэмдэглэгээ самбар байршуулах,

-Эцэг эхчүүд болон багш нараар  энэ талаар хүүхдүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгүүлэх

-Гэрэл цахилгааны утас ил байгаа хэсгийг булж далдлуулах

-Нурсан, хазайсан хашааг босгож бэхэлгээ шон хийх

-Харагдах орчин хязгаарлагдмал газарт тэмдэглэгээ, хаалт хийх

-Цэцэрлэгийн хуучин модон тоглоомыг зүлгэж, будах

-Үерийн уснаас үүссэн гуу жалга, замын хонхор хотгорыг хайргаар дүүргэж тэгшлэх  зэрэг зөрчил, эрсдэлийг арилгах үүрэг чиглэлийг баг, байгууллагын дарга нарт албан бичгээр хүргүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026-09-07 00:00:00