СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлөөс зарласан төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалын-35, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 73 буюу нийт 108 албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалтын бүртгэл өнөөдөр, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.00 цагт хаагдана.

Шалгалтад бүртгүүлэх иргэд Төрийн албаны зөвлөлийн https://hh.csc.gov.mn/ цахим хуудсаар орж, зааврын дагуу бүргүүлнэ үү.

Шаардлагатай бичиг баримт бичгүүд:

- Төрийн албан хаагчийн анкет;

- Цээж зураг;

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, бусад.

Тусгай шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрийн хооронд Баянхонгор аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөл зохион байгуулна.

Шалгалтад https://hh.csc.gov.mn/?sector_id=02001032&offset=1&limit=10 холбоосоор хугацаа дуусахаас өмнө бүртгүүлнэ үү.

2025-04-17 00:00:00