Бэлчээр усжуулалтын тухай

            Говийн нөхцөлд бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээ муу байдаг тул усгүйн улмаас ашиглахгүй байсан уулын бэл, тал газрыг усжуулах зорилгоор уулын царамны усны газарт шургасан хэсгээс хуван хоолойгоор татан хуримтлуулж, хөв усан байгуулж, хүн малын ундны усны хэрэгцээг хангаж байна. Энэ ажлыг анх 2016 онд Богд уулын Буйлсан задгайн усны шургасан хэсэгт бетонон кольцо суурилуулж усыг  хуримтлуулан  3000 м газар хуван хоолойгоор татаж 5.0 тн-ын багтаамжтай  ёмкост санд төвлөрүүлж, 15.0 мянган га бэлчээр Богд, Баянлиг сумын 3 багийн 20 гаруй өрхийн 30.0 мянга орчим малын ундны усны асуудлыг шийдвэрлэсэн бол энэ 2024 онд Буянт 5 дугаар багт Дулаан Богд уулын Хангинахын хөндийн Хажуугийн ус хэмээх задгай усны шургасан хэсгээс 4000 м газарт хуван хоолойгоор татан санд төвлөрүүлэн 2 багийн 10 гаруй өрхийн 6.000 бог, 1500 бод мал, 13.0 мянган га талбайн бэлчээрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлээд байна.

2024-12-02 00:00:00