Байгууллагын ээлжит хурал зохион байгуулав.

Сумын Засаг дарга Л.Ганаа “Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн”-ий талаар ЗДТГ-ын албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлж, цаашид анхаарах асуудлаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн ЗДТГ-ын дарга Б.Бурмаа  сумдын 2023 оны хяналт шинжилгээний дүнгийн талаар аймгийн зөвлөгөөн дээр тавьсан илтгэлтэй уялдуулан тодорхой ярьж алдаа оноогоо дүгнэж ярилцлаа.

2024-04-05 10:00:00