МАЛЧДЫН ДУНДАХ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН, БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сумын малчдын дунд зохион байгуулагдсан сургалт нөлөөллийн үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр нээж үг хэлж, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Л.Ганзориг удирдан явуулж, Засаг дарга Л.Ганаа цаг үеийн ажлаар мэдээлэл хийлээ. Дээрх ажлын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалах энэ иргэн таны үүрэг илтгэлийг Сумын эрүүл мэндийн төвийн дарга, их эмч А.Цэцэгбадам , Цахим орчинд зөв хандлагыг түгээцгээе” илтгэлийг Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Отгонсүрэн, “Мод тарих арга технологи” илтгэлийг байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Баттунгалаг илтгэн, хэлэлцүүлэг зохион байгуулав. Зөвлөгөөнд нийт 352 малчин оролцов. Зөвлөгөөний дараа Богд сумын уугуул Соёлын тэргүүний ажилтан Г.Баттөмөр, П.Баярмагнай, Б.Баянжаргал ирэн урлагийн тоглолт болов.

2024-12-03 00:00:00