Төрийн байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан тухай

             Сумын  Засаг  дарга, хамтарсан багийн ахлагч  Л.Ганаа байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж аймгийн нэрлэсэн жилийн ажлын төлөвлөгөө болон “Гэр бүлийн өдөртэй болох тухай” аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн А/138 дугаар  захирамжийг танилцуулсны зэрэгцээ “Шилдэг гэр бүл шалгаруулах тухай,  Хонгорын авьяаслаг гэр бүл шалгаруулах тухай, “Шилдэг эцэг эхийн зөвлөл шалгаруулах тухай, Баянхонгор аймгийн гэр бүлийн өнөөгийн тулгамдаж буй асуудлууд илтгэлийн уралдаан зохион байгуулах тухай  зэрэг уралдаануудын удирдамжийг танилцуулж эдгээр уралдаануудын  удирдамжийг иргэд олон нийтэд сурталчилж  идэвхтэй оролцох  чиглэлээр тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. 

2024-04-10 00:00:00