Битүүтэй аманд Хөв байгуулах тухай.
Монгол Улсын УИХ-ын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" -ын 3.5.1.7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.11 дэх заалт, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 6.3.10 дахь заалт, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 6.1.7 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, Богд сумын Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний "хөв байгуулах" заалтыг тус тус үндэслэн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалаас санхүүжүүлж Бөөнцагаан-Орог нуурын сав газрын захиргааны захиалгаар Баянхонгор аймгийн Богд, Бууцагаан, Өлзийт сумдын нутаг дэвсгэрт хөв байгуулах судалгааны ажлын хэсэг нь зураг төсвийн ажил хийх хээрийн судалгааг хийлээ. Сумаас сумын Засаг дарга Л.Ганаа, Газрын даамал Ж.Үүрцайх, Жолооч Б.Мөнх-Эрдэнэ нар оролцож мэдээлэл өгч, хамтарч ажиллалаа.
Хээрийн судалгааны ажлын үр дүн: Усны урсгал ширүүн, хад чулуу ихтэй, ус үерлэх үед байгууламжийг урсгах эрсдэл ихтэй. Зарцуулагдах төсөв өндөр гарна. Гэхдээ хээрийн судалгааны нарийвчилсан хэмжилт хийж, ДРОН буюу НИСДЭГ КАМЕР  нисгэж орчны судалгаа хийсэн.

 

2024-04-10 00:00:00