Сумын удирдлагууд иргэд, Төрийн албан хаагчидтай уулзалт хийв.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар  “Энэ  жилдээ  эрүүл жиндээ”  аяныг орон даяар  зохион байгуулж байгаа  бөгөөд  энэхүү аяныг зохион байгуулах нээлтийн  арга хэмжээг сумын эрүүл мэндийн  төвөөс  зохион байгуулж  сумын Засаг дарга Л.Ганаа нээж  үг хэллээ.Аяны  нээлтийн  дараа  сумын ИТХ-ын дарга Ш.Бүүвэйбаатар,  сумын Засаг дарга Л.Ганаа  нар  цаг үеийн асуудлаар  иргэдэд мэдээлэл  өгч сонирхсон асуултуудад  хариулт өглөө.    Цаашид хог хаягдлын  менежментийг боловсронгуй  болгох, хаягдал  батарей  бидний ярьж заншсанаар хуруу зай  болон  газны савыг цуглуулах  цэгийг бий болгох, хогийг ангилан ялгах талаар мэдээллээ.  Мөн  сумын төвийн хэмжээнд  тохижилтын  15 хоногийн аян өрнүүлж иргэд албан байгууллагуудыг идэвхтэй оролцох,  сумын хэмжээнд  хог  цэвэрлэх тогтсон өдөртэй болсон  тухай захирамжийг танилцуулж   айл өрх албан байгууллагууд  хувиарт газраа  тогтсон өдөрт цэвэрлэж хэвших, тэрбум  модны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй  тайлбар өгч  чиглэл өглөө.

 

2023-04-20 00:00:00