Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Сумын засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу 2024 оны 03 сарын 26-28 өдрүүдэд хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийссэн. Хяналт шалгалтаар хүнсний аюулүй байдал, хүнсний эрүүл ахуйн шаардлага хангалт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа орчин, и-баримт хэвлэх, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаа зэрэг асуудлаар нийт 11 дэлгүүрт шалгалт хийлээ. Шалгалтаар хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан. И-баримт хэвлэхгүй байгаа 5 дэлгүүрт шаардлагыг хүргүүлсэн. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар сумын дэлгүүрийн хэмжээнд 500-1000 төгрөгний хэлбэлзэлтэй байна.

2024-04-17 11:23:00