МАЛЧДЫН БАЯР-2025 "ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДЬЕ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА .

Баянхонгор аймгийн Богд сум 2025 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 06-ны хугацаанд “Иргэдээ сонсож, шийдье” нээлттэй хаалганы өдөрлөг, малчдын баяр-2025 үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Богд сумын ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид зохион байгуулж оролцлоо. Тус үйл ажиллагааг сумын удирдлагууд нээж үг хэлэн цаг үеийн байдлыг танилцуулсан бол Төсөв, Төрийн сангийн мэргэжилтэн Г.Түмэндэмбэрэл "Хүн ам, орон сууцны тооллого -2025" судалгаанд хэрхэн хамрагдах талаар, Нийгмийн даатгалын байцаагч Т.Өнөржаргал "Сайн дурын даатгал төлөлтийн талаар", Татварын улсын байцаагч Б.Цэвэлмаа "малын тоо толгойн  албан татвар төлөлтийн талаар, Сум дундын цагдаагийн тасгийн албан хаагчид " замын хөдөлгөөний аюулгүй байдал болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зөвлөмжийн талаар", Сумын баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ж.Цэвээн " баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжиж хамтарч ажиллах талаар" мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

2025-11-05 00:00:00